Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, ААН-ийн хүсэлтийг энэ сарын 29 хүртэл хүлээж авна

Admin | 2024-02-05


Боловсролын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг энэ сарын 29-ний өдрийг хүртэл license.edu.mn сайтаар дамжуулан хүлээн авахаар болжээ. Сургууль, цэцэрлэг байгуулахад бүрдүүлэх материалыг Зөвшөөрлийн тухай хууль, Боловсролын ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд заасныг баримтлан бүрдүүлсэн байх шаардлагатай юм. Холбогдох мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын 70113039-6 утсаар авах боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)