Элэгний В, Д вирусын тарилгын 13.5 тэрбум тендерийг зориулалтын бус ашигласан гэв

Admin | 2024-02-07


"Элэгний B, Д вирустэй тэмцэгчид" ТББ-аас өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс зарласан гепатитын В, Д вирусийн эсрэг тарилга худалдан авах тендертэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдээлэл өглөө. Тус төвийн удирдах зөвлөлийн дарга С.Дэлгэрмаа "Өнгөрсөн онд улсын төсвөөс элэгний В, Д вирусын тарилга авахтай холбоотой тендерт 13.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Уг төсвөөс 4.3 тэрбум төгрөгийг зориулалтын бус зүйлсэд зарцуулсан. Харин арванхоёрдугаар сард В,Д вирусын тарилгын тендер зарласан юм. Тус тендерт ХӨСҮТ-тэй хамаарал бүхий "Элдэн гүн" ХХК шалгарч, элэгний С вируст зориулагдсан "Альфа интерфером" тариаг В,Д вирустэй хүнд хэрэглэх, оруулж ирэх тендерт шалгарсан. "Элдэн гүн" ХХК нь ХӨСҮТ-ийн зөвлөх эмч байсан Я.Дагвадоржийн компани юм. "Альфа интерфером" тариа нь 80 хувийн хортой. Иймд энэхүү төсөв болон тендерийг шалгуулахаар АТГ-т хандаж байна" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)