Жүдо бөхийн “Баку 2024” гран слам өнөөдөр эхэлнэ

Admin | 2024-02-16


Азерайжан Улсын Баку хотод жүдо бөхийн их дуулга тэмцээн өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн тэмцээн энэ сарын 16-18-ны өдрүүдэд үргэлжлэн явагдах юм. Тус их дуулгад  дэлхийн 62 орны эрэгтэй 226, эмэгтэй -178, нийт 404 тамирчин өрсөлдөнө. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 29, 66 кг-д 31, 73 кг-д 39,  81 кг-д 34,  90 кг-д 33, -100 кг-д  34,  +100 кг-ын жинд 26 жүдочин барилдана.

         Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 23,  52 кг-д 24,   57 кг-д 32, 63 кг-д 33,  70 кг-д 20,  -78 кг-д 21,  +78 кг-ын жинд 25 тамирчин барилдах юм. Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Монгол Улсын хошой аварга, “Аравт” харуул, хамгаалалтын албаны тамирчин ,ОУХМ Бямбасүрэнгийн Сүхбат барилдана. Б:Сүхбат 60 кг-ын жингийн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Израилийн Yam WOLCZAK-тай таарсан. Түүнийг хэрэв ялж чадвал хоёрдугаар тойрогт Нидерландын Tornike TSJAKADOEA, Узбекистаны Kamoliddin BAKHTIYOROV нарын хэн ялсантай нь барилдах юм.

        Энэ жингийн “А” хэсгийг Францын Luka MKHEIDZE толгойлон барилдана. “В” хэсгийг Азербайжаны Turan BAYRAMOV, “С” хэсгийг Украины Dilshot KHALMATOV, “D” хэсгийг Азербайжаны Balabay AGHAYEV нар толгойлон барилдах оноолт гарчээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Арабын Нэгдсэн Эмират Улсын нэр дээр барилдаж буй ОУХМ Батсүхийн Алтанцэцэг барилдах юм. Тэрбээр “А” хэсгийн нэгдүгээр тойрогт дэлхийн хошой аварга Канадын Christa DEGUCHI-тэй хүч үзнэ. Харин АНЭУ-ын нэр дээр барилдаж буй ОУХМ Б.Хорлоодой, ОУХМ Б.Нармандах нар энэ удаагийн их дуулгыг өнжиж байгаа бололтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)