Агаарын хөлөг дээр тогтсон мөс, цанг арилгах боломжгүй байгаа тул Сөүл чиглэлийн нислэг хойшилжээ

Admin | 2024-02-21


      "МИАТ" ТӨХК-аас хэт хүйтрэлтийн улмаас агаарын хөлөг дээр тогтсон мөс, цанг арилгах боломжгүй байгаа тул Сөүл чиглэлийн ОМ301/ОМ302 дугаарт аяллын нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулж буйгаа мэдэгджээ. 

Мэдэгдэлд:

Хөшгийн хөндийн дэх Чингис Хаан ОУНБ-ын орчимд агаарын температур -38 хэмд хүрч, хэт хүйтэрсний улмаар агаарын хөлөг дээр тогтсон мөс, цанг арилгах боломжгүй байгаагаас шалтгаалан 2024 оны 2-р сарын 21-ний өдрийн ОМ301 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг 11:45 болгон хойшлуулж байна. 

ОМ301/302 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

ОМ301 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 11:45 цагт хөөрч Инчион ОУНБ-д 16:05 цагт бууна. 

ОМ302 дугаарт аяллын нислэг Инчион ОУНБ-аас 17:20 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д 20:05 цагт буухаар төлөвлөж байна. 

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна. 

Эх сурвалж: МИАТ ТӨХК

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)