Архангай аймгийн Хангай суманд ажиллалаа

Admin | 2024-02-22


Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй албаныхан өнөөдөр Архангай аймгийн Хангай суманд ажиллалаа. Зудын эрсдэлийн үнэлгээгээр тус аймгийн 11 суманд “цагаан зуд"-ын нөхцөл үүссэний нэг нь Хангай юм.  Энэ үеэр Хойд хөндийн өвөлжөө болон Зоо хөндийд өвөлжиж байгаа малчидтай уулзаж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцлаа. 

Монгол Улсын Засгийн газар, монголчууд малчидтайгаа сэтгэлээрээ хамт байгаа гэдгийг онцлоод тулгамдсан асуудлыг нь сонсож, цаашид мал, малчдад шаардлагатай зүйлсийн талаар санал солилцсон юм. Архангай аймгийн хэмжээнд 19 сумын 101 багийн 19.7 мянган малчин өрхийн 4.8 сая толгой мал хаваржиж байна. Энэ сарын 19-ний байдлаар 58 мянга гаруй толгой мал хорогдсон бөгөөд Хангай, Эрдэнэмандал, Цахир, Хайрхан, Өндөр-Улаан суманд малын хорогдол илүү байна.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)