“Эрдэнэс Оюу Толгой” компанийн захирлаар Э.Ганхүүг томилохоор яригдаж байгаа бололтой. Э.Ганхүү нь Нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжилтнээс эхлээд дарга хүртэл ажилласан нэгэн. Төрийн албанд насаараа ажилласан хэр нь бизнес хийдэггүй, тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэдгээрээ олны шүүмжлэлийг нэлээд дагуулдаг. Хамгийн сүүлд Засгийн газраас түүнийг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар өнгөрсөн наймдугаар сард томилоод байсан билээ. Тэгэхээр жил хүрэхгүй хугацаанд түүнийг хоёр дахь удаагаа албан тушаалд томилох гэж байгаа нь сонирхол татаж байгаа юм. Ямартай ч энэ удаа “Эрдэнэс Оюу Толгой” компанийн захирлаар томилох эсэхийг “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийнн хурлаар шийдэх аж. Учир нь “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ нь “Эрдэнэс Оюу Толгой” компанийн хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг хуулийн дагуу эзэмшдэг байна.
Э.Ганхүүгийн ажилласан байдал:
-Нийслэлийн тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
-Барилга хот байгуулалтын яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга
2020 оны Хөрөнгө орлогын мэдүүлэг:
-Өөрийн орлого: 58 сая
-Гэр бүлийн орлого: 12 сая
-Орон сууц: 1.2 тэрбум
-Автомашин: 112 сая
-Газар: 10 сая
-Үнэт эдлэл: 53 сая
-Хадгаламж: 37 сая
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13