Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн 2024 оны төсвийг тодотгон баталлаа

Admin | 2024-02-29


Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVII хуралдаанаар мөн Нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хоёр шатны хэлэлцүүлэг хийн баталлаа. Хэлэлцүүлгийн өмнө НИТХ дахь намын бүлгүүд болон Эдийн засаг төсвийн хорооны санал дүгнэлтийг уншиж танилцуулсан юм. 

Нийслэлийн 2024 оны төсвийг тодотгохдоо нийт орлогыг ₮1,122,582,443.2 байхаар батлав. Үүнээс татварын орлого ₮873,119,158.3, татварын бус орлого ₮230,365,833.7 байна. Түүнчлэн нийслэлийн хөрөнгийн зардлын дээд хэмжээг ₮1,641,110,048.9 байхаар баталсан бол үүний ₮1,397,488,647.6 нь хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ байх юм. Мөн нийслэлийн авто замын сангийн хөрөнгө оруулалт 77,860,200.0, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ 19,097,451.2, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2023-2024 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ 137,254,703.8, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023-2024 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ 9,409,046.3 төгрөгийг тус тус зарцуулахаар баталлаа. 

Баталсан төсөвт орж буй өөрчлөлтийн хувьд мөн Нийслэлийн 2023 оны төсвийн орлогын давалт ₮276,623,000.0, мөнгөн хөрөнгийн үлдэгдэл ₮21,400,000.0 нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн дансны үлдэгдэл ₮4,218,855.0-ийг нийслэлийн 2024 оны төсвийн жилд нэмж зарцуулахаар болов. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2023-2024 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зарцуулагдаагүй хөрөнгө ₮36,238,502.6-ийг 2024 оны төсөвт шилжүүлэн зарцуулахаар төсвийн тодотголд тусгалаа.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)