Эмээлт дэх махны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Admin | 2024-03-19


“Эмээлтэд байрлалтай мах боловсруулах үйлдвэрт чанарын шаардлага хангахгүй байж болзошгүй мах бэлтгэж байна” гэсэн иргэний мэдээллийн мөрөөр Нийслэлийн Мал Эмнэлгийн Газрын/НМЭГ/ мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар энэ сарын 17-ны өдөр газар дээр нь очиж, ажиллажээ. Тухайн үйлдвэрийн агуулахад хадгалагдаж байсан мах, махан бүтээгдэхүүний төрөл тус бүрээс дээж авч, НМЭГ-ын лабораторид хүргүүлэн, үйлдвэрийг битүүмжилж, үйл ажиллагааг нь түр зогсоосон байна. Тус үйлдвэрт хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгааг ХХААХҮЯ-наас мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)