"Эрүүл мэндийн технологи 2021" үзэсгэлэн болно

Admin | 2021-12-04


Монгол Улсад орчин цагийн эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан "Эрүүл мэндийн технологи 2021" үзэсгэлэн 2021 оны 12 дугаарын сарын 10, 11, 12 өдрүүдэд “Мишээл экспо” олон улсын үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулагдана.

Үзэсгэлэнд Эрүүл мэндийн яамны харьяа Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, Тусгай мэргэжлийн төв, Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн урвалж, оношлуур ханган нийлүүлэх байгууллагууд оролцоно.

Үзэсгэлэнгийн үеэр нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийж зөвлөгөө өгөх бол эм хангамжийн байгууллагууд хямдрал урамшуулалтай худалгаа хийж ард иргэдэд бэлэг барих болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)