Манай улс эм ипортлож, үйлдвэрлэдэг орны нэг. Нийт зах зээл дээр хэрэглэгдэж байгаа эмийн 80 орчим хувийг импортоор оруулж ирдэг байна. Өнгөрсөн 2022 онд гэхэд олон улсын нэршлээр 820 төрлийн эм, худалдааны нэршлээр 1470 төрлийн эмийг оруулж иржээ. 2018-2023 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эм, вакцин, оношлуур болон биологийн идэвхт бүтээгдэхүүнтэй холбоотой өргөдөл гомдлын 97 хувь нь шалгалтын явцад гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож, эрүүгийн хэрэг үүсгэж, холбогдох хүмүүс нь яллагдагчаар татагджээ.