С.АМАРСАЙХАН: Өнөөдөр Эрээнээс 60 чингэлэг ачаа татан авлаа

Admin | 2022-01-13


Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 13-нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоос 60 чингэлэг ачаа, бараа бүтээгдэхүүнийг татан авсан болохыг Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ.

Өчигдөр хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1,000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан тухай мэдээлсэн.

БНХАУ-ын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд Халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд “0” цэг байгуулан, чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчилж нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)