Хятадын Ши Ань хотын Тан гүрний гудамжаар өдөрт 200 мянган хүн зочилдог байна

Admin | 7 Сарын өмнө


  БНХАУ-ын Шаньси мужийн Ши Ань хотод байрлах Тан гүрний соёлын онцлогт музей болон гудамжаар өдөрт 200.000 гаруй хүн сонирхож үздэг байна. Ингэхдээ хүмүүс Тан гүрний хувцас өмсөж зураг авхуулдаг байна. Уламжлалт загварын хувцас өмсөж, үсний засалт хийлгэж, гоёл зүүсгэл иж бүрэн зүүхэд 1 хүний 390 юань бол зөвхөн хувцас өмсөхөд 190 юань аж. 

Харин соёлын гудамжны гэрэлтүүлэг нь шөнийн 02:00 хүртэл гэрэлтдэг учир ШӨНӨГҮЙ ХОТ хэмээн нэрлэдэг байна.

Ши Ань хот нь 1000 гаруй жилийн түүхтэй. Тус хот нь эрт цагт “Мөнхийн хот” нэртэй байсан аж. Монголчуудын мэдэх “Чинь Ши Хуаны морьт цэргийн олдвор” уг хотод байдаг билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)