Сонсголонгийн гүүрний нэг чигийн хөдөлгөөнийг хааж засварын ажил гүйцэтгэнэ.
Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж баруун талын /урагш/ эгнээгээр түр зорчуулхаар зохион байгуулж байна.
Тус ажлын хүрээнд: Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийг хүчитгэж асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.
Гүүрийн засварын эхлэх хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 25 өдөр 23:00 цаг
Дуусах хугацаа: 2024 оны 04 дүгээр сарын 26 өдөр 07:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13