Бага тэнгэрийн аманд болсон ослын улмаас автомашинд зорчиж явсан 7-38 насны дөрвөн хүн гэмтжээ

Admin | 2024-04-26


Бага тэнгэрийн аманд G500, Портер маркийн автомашинтай мөргөлдсөн осол гарсан. Улмаар портер машины эд ангид хавчуулагдсан хүнийг гаргах ажиллагаа явагдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл ослын талаар ОБЕГ-аас "Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны Богдхан уулын “Бага Тэнгэрийн-Ам”, Дүнжингаравын гудамжны автозам Бага оврын ачааны автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж, ачааны автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг  дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 16:59 цагт хүлээн авсан. 

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын “Kia Bongo-3” загварын ачааны автомашин, иргэн Б-ийн  “Mercedes Benz G500” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн Ц /39 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нарт хүлээлгэн өгсөн. Иргэн Б-ийн суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б /28 настай, эрэгтэй/, М /26 настай, эрэгтэй/, Ө /38 настай, эмэгтэй/,  /7 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэж өгсөн" гэж мэдээллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)