ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг эсэргүүцэж, Японд Улсын төрийн орогнол хүссэн оросын иргэнд өчигдөр /2024.04.25/ Японы цагаачлалын албаныхан оршин суух тусгай зөвшөөрөл олгосон талаар тус улсын Kyodonews агентлаг мэдээллээ.
Уг иргэн нь өнгөрсөн гуравдугаар сарын дундуур ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Засгийн газрын эсрэг байр сууриа илэрхийлсэн байна. Улмаар японд хүрч хэрэв “Тэрбээр эх орондоо буцаж ирвэл шоронд хоригдох эсвэл Украины эсрэг дайнд оролцох вий гэдгээс айж” байгаагаа илэрхийлж түр оршин суух зөвшөөрөл хүссэний дагуу япон улсын цагаачлалын алба түүнд ажил хийх боломжтой, оршин суух эрхийн зөвшөөрөл олгожээ. Орос улсын иргэд японд орогнол хүссэн ч зөвшөөрөл гардаггүй байсан бөгөөд энэ удаад ОХУ-ын бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлснээс хойш дэглэмийн эсрэг үзлийг хатуу дарангуйлж байсныг харгалзан үзсэн байж болзошгүй байгаа юм.
Цагаачлалын албаны мэдээлснээр, 2023 он хүртэлх таван жилийн хугацаанд хүмүүнлэгийн үүднээс дүрвэгчийн статус авсан эсвэл тусгай оршин суух зөвшөөрөл авсан хүмүүсийн ихэнх нь Ази, Ойрхи Дорнод, Африкийн иргэд байсан бөгөөд орос хүн орж байгаагүй юм байна .
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13