МАН-ын Их хурал эхэллээ

Admin | 2021-12-05


МАН-ын Их хурал эхэллээ. Энэ удаагийн Их хуралд нийтдээ 1245 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд хурлыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн удирдаж байна. Мөн хурлын эхэнд тооллогын комисс, мандатын комиссын байгуулсан юм. Энэ үеэр МАН-ын хамгийн өндөр настай гишүүн 92 настай Г.Очирбат болон хамгийн залуу 22 настай гишүүд Н.Булгантамир, Н.Мөнгөнбат нарт хүндэтгэл үзүүллээ.

-МАН-ын даргыг сонгох, батламжлах асуудлыг хэлэлцэнэ.

-Намын дүрмийн өөрчлөлт, Бага хурлын бүрэлдэхүүнийг сонгох, намын хяналтын Ерөнхий хороог шинэчлэн байгуулах,

-Эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд нийгмийн тулгамдаж байгаа асуудлыг шийдэх дэвшилтэд бодлогыг дэвшүүлж, танилцуулна. Үүнд:

-Цар тахлын үеийн Шинэ сэргэлтийн бодлогоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их хурлын гишүүдэд танилцуулж, санал бодол солилцоно.

-Сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл тавьж, санал солилцоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)