“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо

Admin | 2024-05-01


“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн 2024 оны Хувьцаа эзэмшигчдийн хурал болж, тус компанийн 2023 оны үйл ажиллагааны болон аудитлагдсан санхүүгийн тайланг хэлэлцлээ.

Хуралд "Эрдэнэс Монгол" нэгдлийн Санхүүгийн нэгдсэн удирдлагын газрын ахлах менежер Б.Батбаяр, Нэгдсэн стратеги бизнес хөгжлийн газрыг ахлах менежер Я.Өлзийболд болон Эрдэнэс Оюу толгой ХХК-ийн удирдлагууд оролцлоо.

Тус компани 2023 онд 17,5 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны орлоготой ажилласан ба энэ нь тухайн жилийн төлөвлөгөөтэй харьцуулахад 410,3 сая төгрөгөөр давж биелсэн байна. Түүнчлэн тайлант хугацаанд үйл ажиллагааны зардлыг 541,1 сая төгрөгөөр хэмнэж, улсын төсөвт 3,2 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ.

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь Оюу Толгой ордод үйл ажиллагаа явуулж буй Оюу Толгой ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх чиг үүргээр ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)