Нарны замын зорчих хэсгийн асфальт бетон хучилтын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр 06:00 цагт нээсэн. Уг замын өнгөт тэмдэглэгээ борооны усны улмаас урссан эсэх асуудлаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр тус замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд хийгдэж буй гарцны өмнөх өнгөт тэмдэглэгээний ажил бүрэн дуусаагүй байна. Борооны улмаас өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалууд урссан гэж олон нийтийн сүлжээгээр шүүмжилж байна. Технологийн дагуу өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа цэвэрлэдэг. Ямар ч урсаж алга болсон зүйл байхгүй бөгөөд замын чанар, стандартад нөлөөлөхгүй гэдгийг онцоллоо.
Түүнчлэн нарны зам дагуух борооны ус зайлуулах шугам хоолой, явган замын рамп, авто замын тэмдэглэлийн ажлууд үргэлжилж байна. Мөн замын урд хэсэгт ус зайлуулах, шингээх худаг хоёрыг шинээр хийнэ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13