Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулан иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь төрийн үйлчилгээг операторын системээр дамжуулан үзүүлдэг “ХУРДАН” цэгийг бүх хороод, сумдад үе шаттайгаар байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа билээ.Өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар хамтран дүүргийн 25 хороо буюу бүх хорооны байранд төрийн үйлчилгээний “ХурДан” цэг нээж, иргэд харьяалал харгалзахгүй төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой боллоо.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, “Цахим үндэстэн” болох зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулан иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь төрийн үйлчилгээг операторын системээр дамжуулан үзүүлдэг “ХУРДАН” цэгийг бүх хороод, сумдад үе шаттайгаар байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа билээ.
Өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар хамтран дүүргийн 25 хороо буюу бүх хорооны байранд төрийн үйлчилгээний “ХурДан” цэг нээж, иргэд харьяалал харгалзахгүй төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой боллоо.
Иргэд гэрийнхээ ойр хорооны аль ч байрнаас 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл, жолоочийн лавлагаа, мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах, жолоодох эрхийн оноо, шинжилгээний хариу авах, зээлийн мэдээллийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэх дахин авах, ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт зэрэг нийт төрийн 43 байгууллагын 478 төрлийн үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжтой.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13