Казахстаны Эдийн засгийн сайд асан К.Бишимбаевд 24 жил, үеэл Б.Байжановд 4 жилийн хорих ял оноожээ

Admin | 2024-05-14


Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг эхнэр Салтанат Нукеновагаа олон цагийн турш зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгаж тус улсын шүүхээс 24 жилийн хорих ялыг /2024.05.13/ оноожээ. Харин К.Бишимбаевын үеэл Бакытжан Байжановыг гэмт хэргийг нуун дарагдуулж, мэдээлээгүй хэмээн хэрэгт буруутгаж 4 жилийн хорих ялыг оноосон аж. 

Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, "өнгөрөгч 2023 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр К.Бишимбаев нь Астана хотын нэгэн ресторанд эхнэр С.Нукеновагаа олон цагийн турш зодож амийг нь хөнөөсөн бөгөөд рестораны эзэн Б.Байжановоос ажилтнуудаа явуулж, хяналтын камерын бичлэгийг устгахыг хүссэн байна. Харин К.Бишимбаев гэм буруугаа шүүхийн өмнө хүлээгээгүй бөгөөд эхнэр С.Нукеновагаа зодсон нь үхэлд хүргээгүй гэжээ. Сонирхуулахад, К.Бишимбаев 2016 оны тавдугаар сараас мөн оныхоо арванхоёрдугаар сар хүртэл Казахстаны Эдийн засгийн сайдаар ажиллаж байжээ. Тэрээр 2018 онд авлигын хэргээр 10 жилийн хорих ял сонсож, 2019 оны аравдугаар сард тэнсэн суллагдсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)