Инновац, сэргээгдэх эрчим хүчний үр ашгийн "IREEE - 2024" олон улсын үзэсгэлэн конференц боллоо. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлэхэд тулгарч буй бэрхшээл, сорилтуудыг төр, хувийн хэвшил, олон нийтийн төлөөлөл хамтран хэлэлцэж, тодорхойлох, эрчим хүчний үр ашигтай, техник технологи, сайн туршлагыг хуваалцах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх талаар хамтран хэлэлцэх зорилготойгоор Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд гурван өдрийн турш зохион байгуулагдлаа.
Конференцэд УБЦТС ТӨХК-ийн Ерөнхий инженер Т. Мөнхболд “Цахилгаан түгээх сүлжээнд гарч буй хүндрэлтэй асуудлууд, оргил ачааллын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ” сэдвээр танилцуулга хийж, “Эрчим хүчний бодлогын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ” панел хэлэлцүүлэгт АНУ-ын ОУХА-ийн санхүүжилттэй Монголын Эрчим Хүчний Засаглал хөтөлбөрийн Дэд захирал Л.Жамбаа, ЭХЗХ-ны Зохицуулагч П.Товуудорж, “ДҮТ” ТӨХХК-ийн Ерөнхий диспетчер Б.Баатар зэрэг албаны хүмүүс оролцсон байна.
Харин УБЦТС компани нь энэ үеэр иргэдэд 2024 оноос хэрэгжүүлж эхэлж байгаа ухаалаг тоолуурын системээ танилцуулж, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчээ түгээх сүлжээнд нийлүүлэх хүсэлтэй хэрэглэгчдэд техникийн нөхцөл олгохтой холбоотой болон гэрээ, төлбөрийн талаарх мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллалаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13