Тавдугаар сарын 25-ны Бямба гарагт "Улаанбаатар Марафон-2024" олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулагдаж, автомашингүй өдөр тохионо. Гүйлт Сүхбаатарын талбайгаас эхлэх бөгөөд энэ үеэр төв замаар буюу Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл хөдөлгөөн хаагдана.
Энэ удаагийн марафонд 15,699 хүн оролцохоор бүртгүүлжээ. Харин өнгөрсөн жил 12,775 хүн бүртгүүлж байжээ.
Тодруулбал, тавдугаар сарын 25-ны 06:00-18:00 цагийн хооронд дараах уулзвар, гудамж замуудад автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм.
- Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
- Сөүлийн гудамж
- Партизаны гудамж
- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
- Төмөрчний гудамж
- Гэсэр сүмийн уулзвар
- Самбуугийн гудамж
- Анкарагийн гудамж
- Бага тойруу
- Бээжингийн гудамж
- Токиогийн гудамж
- Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзварын Баруун дөрвөн замын уулзвар
- Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөн хаагдах зураглал гарчээ.
- Төв замын хөдөлгөөн хаагдах тул нийтийн тээврийн автобусны маршрутад өөрчлөлт орох аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Эдийн засаг
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13