Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ЫН сугалааны тохиролыг маргааш 13:00 цагт Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна. Энэ удаагийн тохиролд 2024 оны дөрөвдүгээр сарын 01-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана.
НӨАТ-ын сугалааны тохиролд:
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
- 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн.
Шинэчлэн батлагдсан Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгодог болсон.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сугалааны тохиролд хамгийн олон тохирол таарсан нь Сүхбаатар дүүрэг 13051 азтан, Баянгол дүүрэг 5867 азтан, Баянзүрх дүүрэг 5788 азтан, Сонгинохайрхан дүүрэг 4735 азтан, Хан-Уул дүүрэг 4699 азтан, Чингэлтэй дүүрэг 3677 азтан, Орхон аймаг 865 азтан, Дархан-уул аймаг 857 азтан тус тус тохирол таарсан байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13