Төв-Азийн бүс нутгийн орнууд хамтарсан дасгал, сургуулилтыг зохион байгууллаа

Admin | 2024-05-24


      Европын холбооны Хими, биологи, цацраг, цөмийн эрсдэлийг бууруулах Тэргүүн санаачилгын төв, Олон улсын шинжлэх ухаан технологийн төвтэй хамтран “Нийтийг хамарсан үйл ажиллагаа болон эрүүл мэндийн бусад аюулын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” Р87 бүсийн төслийг  2022-2024 онд Төв-Азийн Казакстан, Киргизстан, Пакистан, Узбекстан, Тажикстан болон Монгол улсад хэрэгжүүлж байна.

 Энэ хүрээнд “Нийтийг хамарсан үйл ажиллагаа болон эрүүл мэндийн бусад аюулын үеийн бэлэн байдлын төлөвлөгөө”-г турших дасгал сургуулилтыг тавдугаар сарын 21-22-ны өдрүүдэд ОБЕГ-т зохион байгууллаа. 

Тус дасгал сургуулилтад ОУЭМБ, ОБЕГ, ҮАБЗ-ийн ССХ, ГСҮХ, БОАЖЯ, ГХЯ, ЭМЯ, ХХААХҮЯ, ЦХХХЯ, ЦЕГ, НЭМҮТ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, ХЯТҮТ, СХЗГ-ын дэргэдэх ХАБҮЛЛ, ЦУОШГ-ын Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн төлөөлөл зэрэг 15 байгууллагын 45 мэргэжилтэн оролцсон бөгөөд оролцогчдод сургалтын төгсгөлд сертификат гардуулсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)