Найман настай Англи хүү Фрэнки МакМиллан 5363 метрийн өндөрт орших Эверестийн баазад гаднын тусламжгүй, ганцаараа алхаж хүрсэн талаар Himalayan Sherpa Hikers албан ёсны хуудастаа нийтэлжээ.
Энэ талаар Фрэнки "Эверестэд авирах нь миний хамгийн том мөрөөдөл. Миний орны дэргэдэх хана бүхэлдээ Эверестийн зургаар дүүрэн байдаг. Гэхдээ миний ээж намайг оргилд гарахад хэтэрхий жижиг байна гэж хэлсэн учир одоохондоо үндсэн баазад хүрээд буцаж байна” хэмээн ярьжээ.
Түүнчлэн Фрэнки хүү хүслээ биелүүлэхийн зэрэгцээ бусад хүүхдүүдийн хүслийг биелүүлэхэд нь туслахыг хүсдэг гэнэ. Ингэхдээ амьдрал нь хязгаарлагдмал, хүнд өвчинд нэрвэгдэх аюулд орсон хүүхдүүдэд баяр баясгалантай мөчүүдийг, нандин дурсамжуудыг бэлэглэхээр “Make-A-Wish” санд мөнгө цуглуулж өгөхөөр энэхүү аяллаа эхлүүлсэн байна. Тэрээр 5,364 фунт стерлинг цуглуулахаар төлөвлөсөн бөгөөд Эверест рүү авиралт хийхдээ метр тутамд нэг фунтийг олохоор хандивын аян эхлүүлсэн аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13