ТАНИЛЦ: Хөл хорио, хязгаарлалт тогтоосон аймгууд

Admin | 2022-01-13


Манай улсад өнгөрсөн  арванхоёрдугаар сарын 20-нд корона вирусын омикрон хувилбар анх бүртгэгдсэн билээ. Эрдэмтэн, судлаачдын тооцоогоор нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 10-ны хооронд омикрон хувилбарын оргил үе явагдах бөгөөд энэ өдрүүдэд хоногт 18-20 мянган тохиолдол бүртгэгдэнэ гэсэн тооцоолол бүхий мэдээлэл хийсэн. Үүнээс шалтгаалан зарим аймгууд эрсдэлээс сэргийлж, тодорхой үйл ажиллагаануудыг хязгаарлах арга хэмжээ авч эхэллээ.  Мөн ихэнх аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин тархсантай холбоотойгоор тодорхой хязгаарлалтыг тогтоогоод буй. Хөл хорио, хязгаарлалт тогтоож буй аймгууд олон нийтийн арга хэмжээг хориглож Цагаан сарын баярыг өргөн тэмдэглэхгүй болох шийдвэрээ танилцуулаад байна.  Мөн шүлхий өвчинтэй холбоотой  малын шилжилт хөдөлгөөн болоод мал худалдан авахаас татгалзахыг иргэддээ анхааруулж байна. Одоогоор Дорнод, Дархан-Уул, Баянхонгор, Увс , Говь-Алтай зэрэг аймгууд хязгаарлалт тогтоогоод байна.

Дорнод: Аймгийн онцгой комиссын нэгдүгээр   сарын 11-ны өдрийн хуралдаанаар  төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын олон нийтийг хамарсан хурал ,цуглаан, арга хэмжээг  нэгдүгээр сарын 12-ны өдрөөс нэгдүгээр дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл  буюу 15 хоногийн хугацаанд хязгаарлалаа. Хязгаарлалтыг хэрэгжүүлж буй байгуллагууд (Хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн, арга хэмжээнд хязгаарлалт тогтооно)

Мөн мэргэжлийн байгууллагууд чиг үүргийн хүрээнд шинэ давалгаанаас урьдчилан сэргийлэх 1 сарын аяныг эхлүүлээд байгаа аж.

Дархан-Уул:  Аймаг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан бүх төрлийн тэмцээн, уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлан мөн төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй байхаар боллоо.

Баянхонгор: Аймгийн хэмжээнд коронавируст халдварын тархалт буурахгүй, нэмэгдэх хандлагатай байгаатай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ сарын 11-ний өдрөөс хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тус шийдвэр хэрэгжинэ. Мөн хугацаанд захирамжийг дагаж мөрдөн, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албадад даалгажээ.

Увс: Аймгийн Онцгой комисс хуралдаж, хоёрдугаар сарын 10 хүртэл олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Тухайлбал, хүнсний зах, барилгын материалын дэлгүүрийг 10:00 цагаас 18:00 цаг хүртэл, худалдааны төв, хүнсний дэлгүүрийг 08:00 цагаас 22:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан байна.

Говь-Алтай: Аймаг малын шүлхий гоц халдварт өвчинтөй тэмцэх,урьдчилан сэргийлэх чиглэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж . Одоогоор аймгийн хэмжээнд 10 сум ,26 баг ,27 голомт ,199 өрхөд халдвар бүртгэгдсэн.Үүнээс хорио цээрийн дэглэмтэй 7,хязгаарлалтай 4,энгийн дэглэмтэй 14-н голомт байна. Тодруулбал Дэлгэр,Төгрөг, Халиун ,Ёсөн-Булаг, Шарга гэсэн сумдууд аж.

                                                                                                                         Ц.Ганчимэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)