Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг цахилгааны техникийн нөхцөлийн хүсэлтийг хүлээн авах, хариу өгөх үйлчилгээ нь эрчим хүчний салбарын цахим системд нэгдлээ.
Тиймээс тус компаниас цахилгааны техникийн нөхцөл авах хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь https://itc.energy.mn цахим системийг ашиглан хүсэлтээ илгээнэ. Ингэхдээ өөрийн E Mongolia системд нэвтрэх эрхээр, хэрэв хуулийн этгээд бол байгууллагын тоон гарын үсгээр нэвтрэн хүсэлтээ илгээх боломжтой. Цахилгааны техникийн нөхцөл авах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй, цаасгүй, хүнд сурталгүй хүргэх зорилтын хүрээнд хүсэлт гаргагчийн бүрдүүлэх шаардлагатай материалууд нь төрийн үйлчилгээний И-Монголиа, Хур системүүдээс татах тохиргоотой тул хүсэлт гаргаж буй байршлын газрын болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд хүсэлт гаргагчийн нэр дээр бүртгэлтэй байхыг анхаарна уу.
Эрчим хүчний сайдын 2023 оны А/68 дугаар тушаалаар баталсан “Цахилгаан, дулааны техникийн нөхцөл хүссэн хүсэлтийг хэлэлцэж, шийдвэрлэх ажлын хэсгийн ажиллах журам”-ын дагуу Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь цахилгааны техникийн нөхцөлийн хүсэлтийг сар бүрийн 01-ээс 10-ны өдрийг дуустал хугацаанд цахим системээр хүлээн авч, 11-ээс 30-ны өдрийн хооронд шийдвэрлэн хариу өгч байна.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулан үзэс...
tentsver.mn | 11 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14