УБЦТС: Сонгон шалгаруулалт зарлалаа

Admin | 2023-10-09


Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын     

 газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 

                                                                        51 дугаар тогтоолын хавсралт

ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ

“СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БАРИМТ БИЧИГ”

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга:
 

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Хан-Уул дүүрэг, 3-р хороо,  Ашиглалт, засварын баруун түгээх төвийн 46,4м.кв талбайг ажилтны цайны газрын зориулалтаар түрээслүүлэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг урьж байна

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл  


Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа


2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн

09 цагаас өмнө хүлээн авна.

Материал хүлээн авах хаяг

Улаанбаатар хот, ХУД, 3-р хороо,Чингисийн өргөн чөлөө-45

УБЦТС ТӨХК-ийн төв байр, 604 тоот,

 Хангамж үйлчилгээний хэлтэс Хангамжийн алба

Утас: 342420 +157,  Факс: 976-341852

Материал нээх хугацаа, хаяг байршил 

2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн

09 цаг 30 минутад /оролцогчдын өмнө нээх/

Улаанбаатар хот, ХУД, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө-45.

УБЦТС ТӨХК-ийн төв байр, 604 тоот

Эд хөрөнгө түрээслүүлэх

 үнийн доод хэмжээ

1м.кв-10,000 төг

(Нэг метр квадрат-д ногдох доод үнэ-Арван мянга) төгрөг

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

Нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл

/Хоолны үйлдвэрлэл, цайны газар/

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Багцад тавигдах шаардлагыг Улаанбаатар хот,

ХУД,  3-р хороо,Чингисийн өргөн чөлөө-45

УБЦТС ТӨХК-ийн төв байр, 604 тоот өрөөнөөс авна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэхний лавлагаа), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар;
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний хуулбар 2021, 2022 онуудын аль нэгт);
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга, хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, хуулийн этгээд бол сүүлийн 1 жилийн аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт);
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, эрүүл мэндийн хуудас;
  •  Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг;
  • Талбай түрээслэх үнийн санал;
  • Хоолны газрын нийтлэг журмыг чандлан дагаж мөрдөж ажиллах талаар албан бичиг ирүүлэх;
  • Дээрх материалуудын аль нэгийг хавсарган ирүүлээгүй тохиолдолд сонгон шалгаруулалтаас татгалзах үндэслэл болно.

 

Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч УБЦТС ТӨХК-ийн Ашиглалт, засварын Баруун түгээх төвийн байранд очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг  342420 /157/ утсаар болон tog.mn цахим хуудсаас авна уу.

Хаяг:  Улаанбаатар хот, ХУД, 3-р хороо,Чингисийн өргөн чөлөө, УБЦТС ТӨХК-ийн төв байр, 604 тоот, Хангамж үйлчилгээний хэлтэс, Хангамжийн алба 

            Холбогдох албан тушаалтан: Мэргэжилтэн А.Балжинням

            Утасны дугаар: 342420 /157/

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)