Хятадын Ши Ань хотод байрлах “Лүнжи” (Longi) компани нь 2000 онд байгуулагджээ. Нарны энергийг эрчим хүч болгох технологи, үйлдвэрийн хүчин чадлаараа дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа аж. “Лүнжи” компани “нарны туяаг ашиглан ногоон эрчим хүчний ертөнцийг бий болгоно” гэсэн уриатай бөгөөд үүнийхээ дагуу монокристалл цахиур ялтасны үйлдвэрлэлээр 9 жил дараалан дэлхийд нэгдүгээрт, модулын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээгээрээ 3 жил дараалан нэгдүгээрт бичигдсэн байна. Товчхондоо нарны энергийг эрчим хүч болгон ашиглаж буй дэлхийн хамгийн том компани гэсэн үг.
Тус компанийн нууц нь тогтмол технологийн шинэчлэл хийж байдаг оршдог талаар мэргэжилтэн нь онцлов. Үйлдвэрийн үүдээр ороход компанийн түүхэн үйл явдлыг харуулсан танхим байх аж. Анх “Лүнжи” компани ашиглалтад ороход алганы хэмжээтэй 2 ширхэг нарны хавтан хийхийн тулд нийт 100 юань зарцуулдаг байж. Тэгвэл технологийг шинэчлэлийг уйгагүй хийсээр өнөөдөр буюу 24 жилийн 2 ширхэг өмнөх шиг хавтанг 2 юань зарцуулдаг болсон байна. Судалгаа, шинжилгээ хурдацтай хөгжиж буй технологийн дэвшлийг ашиглаж чадсанаар зардлыг эрс бууруулж, үр ашгийг нэмэгдүүлсэн гэж хэлж болно.
Нарны хавтан үйл явц нь маш нарийн дараалалтай бөгөөд хэрэглэгч, олон нийтэд үүнийг харуулах үзүүлэнгийн хэсгийг ч танхимд байрлуулжээ. Нарны хавтанд ашиглах гол түүхий эдийг олборлох, угааж цэвэрлэх, үйлдвэрийн дамжлагаар оруулах гээд процессын дарааллыг харж болно. Хамгийн сонирхолтой нь уг үйлдвэрийн хувьд нарны хавтанг хоёр талаараа энерги хуримтлуулах боломжтой байдлаар үйлдвэрлэж байгаа аж.
Бид нарны хавтанг хэзээний мэднэ. Нарны хавтангаар хэрэглээний цахилгаанаа шийдэж буй айл өрхийн тоо ч нэмэгдэж буй. Гагцхүү нэг талаар нь нар руу харуулж байшингийн дээвэр, үйлдвэрийн гадна талд тавьсан харагддаг. Тэгвэл “Лүнжи” компанийн нарнаас тусаж буй энергийг илүү ашиглахын тулд хоёр талаараа энерги хуримтлуулах хавтан үйлдвэрлэдэг байна. Ингэснээр нэг тал нь нарнаас ирэх энергийг шууд шингээх бол нөгөө тал нь газарт унасан нарны энергийг өөртөө шингээж хуримтлуулах гэдгээрээ онцлогтой байна. Мэдээж дээрх шийдлийг бүтээх судалгаа, хэрэглээнд нэвтрүүлэх ажилд асар их мөнгө зарцуулсан нь ойлгомжтой. Нарны хавтангийн судалгааны ажилд 340 орчим сая юань зарцуулсан гэх тоо ч дурдав. Энэ бол байгальд ээлтэй ногоон эдийн засгийн төлөө хийж буй хөрөнгө оруулалт ч гэж хэлж болохоор юм.
Одоогоор “Лүнжи” компани 15 салбар үйлдвэртэй бөгөөд гадаадад 2 салбартай юм байна. Мөн АНУ, Япон, Бразил, Австри зэрэг улс орнуудад бүтээгдэхүүнээ экспортолдог байна. Экспортын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд учир нь улс орнууд байгальд ээлтэй, ногоон эдийн засгийг дэмжсэн хэрэглээг чухалчилдаг болсонтой холбоотой аж.
Тухайлбал, Японы томоохон зочид буудлууд эрчим хүчээ “Лүнжи” компанийн үйлдвэрлэж буй нарны хавтангаар шийдэж эхэлсэн бол Америкийн томоохон үйлдвэр, айл өрхүүд ч нарны хавтанг сонгох болжээ. Мөн далай эргийн орнуудад ч эрчим хүчээ нарны хавтангаар шийдэх болжээ. Дэлхий нийтийн хэрэглээ байгальд ээлтэй технологи руу хошуурдаг болсон гэсэн үг. Тус үйлдвэрийн хувьд зөвхөн нарны хавтангаас гадна барилгын гадна пассадны хавтан, шил зэргийг мөн нарны энерги хуримтлуулах боломжтойгоор үйлдвэрлэж байгаа аж. 2023 онд лүнжи компанийн бие даан бүтээсэн цахиурын гетерогцолтын энергийг хувиргах үр ашиг 27.09 хувьд хүрч нэг талстын цахиурын нарны эрчим хүчний үр ашгийн үзүүлэлтээрээ дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.
Хэрэв дэлхий нийт нарны энергийн 1 хувийг л бүрэн ашигладаг болчихвол эрчим хүчний тал дээр санаа зовох зүйлгүй болно хэмээн “”Лүнжи компани үздэг байна. Энэхүү үйлдвэр нь өнөөдөр Хятадад ногоон эдийн засгийг дэмжсэн хамгийн том загвар үйлдвэр болжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 2 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 1 Жилийн өмнө