Энэтхэг Улсын сонгууль дуусч,санал асуулгаар Нариндра Моди дахин ялалт байгуулжээ

Admin | 2024-06-03


       Энэтхэгийн 44 хоног үргэлжилсэн долоон шатны сонгуулийн санал хураалт Бямба гарагт дууслаа. Энэ удаагийн сонгуульд Нариндра Моди гурав дахь удаагаа дараалан ялах төлөвтэй байгааг олон нийтийн санал асуулга харуулжээ.

Санал асуулгаар Модигийн тэргүүлдэг эвсэл парламентын доод танхимд 342-401-ийн хооронд суудал авахаар байна. Харин сөрөг хүчин болох “Энэтхэг” эвсэл 109-201-ийн хооронд суудал авах урьдчилсан таамаглал гарчээ. Энэтхэг Улсын парламентын Доод танхимын 534 суудлын 272 суудлыг авсан тохиолдолд олонх болох боломжтой байдаг байна. Шалгаруулалтын дүн 06-р сарын 4-нд гарна.

Сонгогчид 4-р сарын 19, 4-р сарын 26, 5-р сарын 7, 5-р сарын 13, 5-р сарын 20, 5-р сарын 25, 6-р сарын 1 гэсэн долоон үе шаттайгаар 66,1, 66,7, 61,0, 67,3, 60,5, 634 сонгогчдын ирцийг бүрдүүлжээ. Санал өгөхөөр 969 сая хүн бүртгүүлсэн нь нийт хүн амын 70 хувь  бөгөөд 1 сая орчим санал авах байранд санал хураалт явуулжээ. Саналын хуудсыг цахим саналын машин (EVM) ашиглан өгсөн байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)