Бангкокийн тэмцээнээс М.Энхжаргал олимпын эрхээ авлаа

Admin | 2024-06-03


       Тайландын нийслэл Бангкок хотод Олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн болж өндөрлөлөө. Манай улсаас тус тэмцээнд 12 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер М.Энхжаргал Парисыг зорихоор боллоо. Тэрбээр Олимпын эрхийн шийдвэрлэх тулаанд Венесуэлийн 10 удаагийн аварга Йохана Гомезыг буулган авсан юм. Үүнээс өмнө Япон, Канадын тамирчдыг илт давуугаар хожсон түүний хувьд Парисын Олимпын эрх авсан Монголын хоёр дахь боксчин болж байна.

Монголын шигшээ багаас эмэгтэй -50 кг жинд Оюунцэцэгийн Есүгэн Азийн наадамд гаргасан амжилтаараа олимпын эрхээ аваад байсан юм. Ийнхүү Монголын шигшээ багаас хоёр боксчин Парис хотноо болох олимпыг зорихоор боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)