“Ногоон хот–иргэний оролцоо” аяны хүрээнд Хан-Уул дүүрэг 48,583 ширхэг мод тарьлаа

Admin | 2024-06-03


              Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөр, Ногоон хот – Иргэний оролцоо мод тарих аян Хан-Уул дүүргийн хэмжээнд 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн үе шаттай явагдаж байна.May be an image of 6 people and tree

Тодруулбал, гэр хорооллын бүсийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 4, 5, 6, 7, 8, 9, 10, 12, 13, 14, 16 дугаар хорооны 1050 хашаанд гоёлын болон жимсний 10,500 ширхэг мод, бут сөөг тарьсан байна. Дүүргийн сургууль, цэцэрлэгүүд “Тархинд мод тарья” нөлөөллийн аяныг зохион байгуулж, 16 сургууль, 23 цэцэрлэг орчиндоо 4092 ширхэг мод, бут, сөөг аж ахуйн нэгж, байгууллагууд орчны тохижилт, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх ажлын хүрээнд 16,665 ширхэг мод, бут сөөгийг тарьжээ.

Цаашдийн төлөвлөгөөний дагуу 06 дугаар сард нийтийн эзэмшлийн гудамж, талбайд цэцэг тарих, зүлэгжүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад буй.May be an image of 4 people, tree and grass

                                                                                            Хан-Уул Эко дүүрэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)