Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргүүд сайн дураараа сургууль, цэцэрлэгт засвар хийж өгчээ

Admin | 2024-06-04


          БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй мото буудлагын батальоны захирагчийн орлогч дэд хурандаа Б.Ууганжаргалаар ахлуулсан томилгоот бүлэг 18 хоногийн хугацаанд Абьемном суурин дахь эмнэлэг, сургуулийн барилгыг бүрэн засварлаж, хүлээлгэн өгчээ. 

Уг эмнэлгийн байранд 2008, сургуулийн байранд 2004 оноос хойш урсгал засвар огт хийгдээгүйн улмаас танхим нь эвдэрч хэмхэрсэн, хүн амьтны ялгадсаар дүүрсэн бохир орчин угтсан байна.

Ийм нөхцөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид богино хугацаанд эмнэлгийн байрыг бүрэн засварлаж, эх барих тасаг, хэвтэн эмчлүүлэгчийн өрөө, тасалгаануудад шаардлагатай ор, цагаан хэрэглэл, ахуйн хэрэглэлүүдийг хүлээлгэн өгчээ.Мөн сургуулийн байрыг бүрэн засварлаж хүүхдийн тоглоомын талбай, хөл бөмбөг болон волейболын талбай зэргийг шинээр байгуулж өгсөн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)