БНСУ-ын Яньян ОУНБ-аар дамжин багаар аялах жуулчдыг визгүй нэвтрүүлэх журмыг 2024 оны зургаадугаар сарын 1-нээс 2025 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл нэг жилийн хугацаагаар сунгасан болохыг ЭСЯ-наас мэдэгдлээ.
Өмнөд Солонгост визгүй зорчсон ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5%-аас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах нөхцөлтэй. Уг журмыг 2022 оноос хойш жил, жилийн хугацаагаар сунгаж байсан ч энэ удаад дахин сунгажээ.
Монгол Улсын бүлэг жуулчдыг Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног БНСУ-д визгүй зорчих шийдвэр 2022 онд гарч байсан юм. Яньян нисэх онгоцны буудлаар визгүй нэвтрүүлэх аяллыг дараах есөн компани зохион байгуулах албан ёсны эрхтэй байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13