Цахилгааны утас ил гарсан тохиолдолд 7004-7004 дугаарт яаралтай мэдэгдэж өөрийгөө болон бусдын эрсдэлээс хамгаалаарай

Admin | 2024-06-05


      Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагуудаас онцгойлон анхааруулж буй.

Мөн Улаанбаатар хотод үүлшиж, түр зуурын ширүүн бороо орохтой холбоотойгоор иргэд цахилгааны ил утаснаас холуур явахыг онцгойлон анхааруулж байна. Бороо орж, зам дээр ус тогтвол цахилгааны аюул эрсдэл үүсгэж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, ил задгай цахилгааны утас, унаж болзошгүй цахилгаан дамжуулах шугам зэрэг тааралдвал холбогдох албаныханд яаралтай мэдээлэх шаардлагатай. Цахилгааны аюулгүй байдалд анхаараагүйгээс болж, иргэд амиа алдсан тохиолдол ч цөөнгүй бий.

Цахилгааны ил утсыг 7004-7004, гэрэлтүүлгийн шонгийн задгай утсыг 1131-0005 дугаарт мэдэгдээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)