
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан. Шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярыг өөрийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй хэмээн үзэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх хүсэлтийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр ирүүлж, шүүх хүсэлтийг хүлээн авсан байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын 2026 оны төсвийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг...
tentsver.mn | 20 цагийн өмнө

Улс төр
Монгол Улс авлигын эсрэг стандартын олон улсын сургалтыг зох...
tentsver.mn | 21 цагийн өмнө




























