Шинэчилсэн найруулгын хүрээнд Н.Түвшинбаярт олгодог урамшууллыг зогсоохоор болжээ

Admin | 2024-06-06


УИХ-ын өчигдрийн /2024.06.05/ чуулганаар Биеийн тамир спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа. Энэ үеэр эрүүгийн гэмт хэрэг болон допинг, ёс зүйн асуудалд холбогдсон тамирчдын урамшуулал, санхүүжилтийг тодорхой хугацаагаар зогсоох хуулийг баталсан юм.

Тодруулбал,

  • Шигшээ багийн тамирчин нь ёс зүйн болон допингийн зөрчил гаргасан бол тус шигшээ багт өгдөг санхүүжилтийг зогсоох
  • Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин эрүүгийн хариуцлага хүлээсэн бол сар бүрийн мөнгөн урамшууллыг ял шийтгэл эдлэх хугацаанд нь олгохыг зогсоохоор болжээ.

Тиймээс шинэчилсэн хуулийн дээрх заалтуудын хүрээнд олимпийн аварга Н.Түвшинбаярын сар бүрийн тэтгэмжийг зогсоохоор болж байгаа юм.  Эрүүгийн хариуцлага хүлээн ял эдэлж буй тэрбээр одоог хүртэл сар бүр 7.5 сая төгрөгийн тэтгэмж авч байсан аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)