Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн ноот бичигт Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Сангийн сайд Б.Жавхлан нар энэ сарын 5-нд гарын үсэг зурсан билээ.
Япон Улс, Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд хүчин чармайлт гаргаж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монголын залуу төрийн албан хаагчдыг Японы их дээд сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх юм.
Энэ удаагийн хөтөлбөрийн дагуу 2025 онд хамгийн ихдээ 16 төрийн залуу албан хаагч тус улсын их дээд сургуульд суралцах боломжтой. Монгол Улсад 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү хөтөлбөрт өдгөөг хүртэл нийт 416 /докторын зэрэгт 11/ хүн Япон Улсад суралцаад байна. JDS хөтөлбөрийн төгсөгчид эх орондоо ирээд захиргааны байгууллага, их дээд сургууль, төв банк зэрэг олон төрлийн салбарт ажилладаг аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13