Шүүхийн Сахилгын хороо Х.Идэр,З.Болдбаатар, Д.Отгонбаатар нарын хэргийг хойшлуулжээ

Admin | 2022-01-14


Цахилгаан шатанд ёсзүйн алдаа гаргасан гэх шүүгч Баасанцогттой хамт байсан гэх шүүгч  Х.Идэр,З.Болдбаатар, Д.Отгонбаатар нарын хэргийг сахилгын хороогоор хэлэлцэх байсан боловч холбогдох зарим хүсэлтийг үндэслэн хойшлогдлоо. Тодруулбал, Шүүхийн сахилгын хорооны хурал өнөөдөр 13:00 цагт товлогдож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар болон Булган аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох асуудлыг хэлэлцэх байсан боловч оролцогч Д.Отгонбаатараас эрүүл мэндийн шалтгаан  (шөрмөс тасарч, гэмтэл сэдэрсэн ), өмгөөлөгч Н.Батсүхийн хэргийн материалтай танилцах, шүүгч З.Болдбаатараас шүүх хуралдаан давхцаж байгаа гэх хүсэлтүүдийг ирүүлсэн юм байна. Иймд Шүүхийн сахилгын хороо дээрх хүсэлтүүдийг хянан, Д.Отгонбаатарын хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзээгүй аж. Харин өмгөөлөгч Н.Батсүхийн хүсэлтийг хангаж, хэргийн материал, нотлох дүгнэлттэй танилцах эрхээр хангаж, оролцогч З.Болдбаатарын шүүх хуралдаан давхацсан хүсэлтийг мөн харгалзсанаар Сахилгын хянан үзэх хуралдааныг энэ сарын 20-н хүртэл хойшлуулжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)