Өнгөрсөн оны 09 дүгээр сарын 06-08-ны өдрийн хооронд иргэн Б, М нараас “код очно, хэлээд өгөөч” гэх нэрийдлээр хуурч мэхлэн, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бүрдүүлэн тэдгээрийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч бусдаас арилжааны банкны данс руу удаа дараа мөнгө шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж Ш гэгч нь иргэдийн фэйсбүүкт хууль бусаар нэвтэрч 138 удаагийн үйлдлээр бусдад 51 сая орчим төгрөгийг хохирол учруулсан болохыг тогтоон Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13