НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Газад гал зогсоох төлөвлөгөөг дэмжжээ

Admin | 2024-06-11


            Газын зурваст Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоох тухай Ерөнхийлөгч Жо Байдены саналыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл даваа гарагт дэмжиж, найман сар үргэлжилсэн дайныг зогсооход чиглэсэн гэрээг хүлээн авахыг Палестины зэвсэгт дайчдад уриалав.

ХАМАС бүлэглэл АНУ-ын боловсруулсан тогтоолын төслийг баталсныг сайшааж, төлөвлөгөөний зарчмуудыг хэрэгжүүлэхэд зуучлагч нартай хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ мэдэгджээ. Санал хураалтад ОХУ түдгэлзсэн бол Аюулгүйн Зөвлөлийн үлдсэн 14 гишүүн Ж.Байдены тавдугаар сарын 31-нд танилцуулсан гал зогсоох гурван үе шаттай төлөвлөгөөг дэмжсэн тогтоолыг батлахыг дэмжсэн байна.

Уг тогтоолд гал зогсоох тухай шинэ саналыг сайшааж, Израилын тал саналыг хүлээн зөвшөөрч байгааг мэдэгдсэний сацуу ХАМАС-т хандан саналыг хүлээн авч, “түүний нөхцөлийг цаг алдалгүй хэрэгжүүлэхийг” уриалсан байна. Тогтоолд мөн АНУ-ын саналыг дэлгэрэнгүй тусгаж, "хэрэв эхний үе шатанд талуудын хэлэлцээ зургаан долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилсээр байвал хэлэлцээ үргэлжлэх хугацаанд гал зогсоох дэглэм үргэлжилнэ" гэдгийг тодотгожээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)