Мопед 16 нас , скүүтер 14 нас хүрээгүй хүүхэд унаж хөдөлгөөнд оролцохыг хориглоно

Admin | 2024-06-12


       Урин цаг ирж, иргэд цахилгаан скүүтэр, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох нь ихэсч байна. Үүнтэй холбогдуулан зам тээврийн осолд орох тохиолдлууд бүртгэгдээд байгаа юм. Иймд НЭМҮТ-ээс унадаг дугуй, скүүтэр, цахилгаан дугуйтай зорчигч нарын түгээмэл алдаа, зөвлөмжүүдийг өглөө.

Мөн эдгээрийн дотор 16 нас хүрээгүй хүн мопед унаж, замын хөдөлгөөнд оролцох тохиолдлууд ихсэж, зам тээврийн ослын аюулд өртөх эрсдэл дагуулж буй холбоотойгоор Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Өөрийн нас, өндөр, чадварт тохирсон скүүтер, скейтборд, унадаг дугуй унах
  • Дуулга өмсөх
  • Тохой, өвдөг, хамгаалалтын хэрэгсэлтэй байх
  • Унадаг дугуй, скүүтер, скейтборд унасан үедээ чихэвч, гар утас хэрэглэхгүй
  • Тод өнгийн болон, цацруулагчтай хувцас өмсөх
  • Замын хөдөлгөөний дүрэм, журмыг мөрддөг байх
  • Зүүн эргэх, баруун тийш эргэх, зогсох гарын дохиог сургах
  • Замын дохио, тэмдгийг ойлгож ажиглаж байгаа эсэхийг шалгах 

Мөн насны ангилалаар авч үзвэл,

Мопед унах нас 16, ямар нэгэн жолооны эрх шаарддаггүй.

18 насанд хүрсэн, А ангиллын жолооны үнэмлэхтэй хүн мотоцикл унаж, замын хөдөлгөөнд оролцох эрхтэй.

14 нас хүрээгүй хүнийг цахилгаан скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцуулж болохгүйг эцэг, эх, асран хамгаалагч нар анхаарах шаардлагатай.

Цахилгаан скүүтер дээр сундалдаж болохгүй, ганцаараа жолоодно.

Унадаг дугуйн болон явган хүний замаар л цахилгаан скүүтертэй хөдөлгөөнд оролцоно. Скүүтер унаж байхдаа утсаар ярихыг хориглодог.

Дулааны улиралд цахилгаан дугуй, скүүтэртэй хүмүүсийн тоо ихэсдэг. Тухайлбал зөвхөн скүүтрээс болж гэмтсэн хүмүүсийн тоог харахад, 2022 онд 153.365 хүн яаралтай тусламж авснаас 96, 2023 оны 168.280 хүн яаралтай тусламж авснаас 266, 2024 оны эхний дөрвөн сарын байдлаар скүүтрийн осолд орсон хүн 72 бүртгэгдсэн байна.

Замын хөдөлгөөний дүрэмд явган хүний замаар унадаг дугуй, скүүтертэй явж байгаа тохиолдолд явган зорчигч давуу эрхтэй. Тэгэхээр унадаг дугуй, скүүтертэй явж байгаа хүмүүс 10 км цагаас хэтрүүлэлгүй, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж явах дүрмийн заалт бий. Мөн зам хөндлөн гарахдаа тухайн тээврийн хэрэгслээсээ буугаад явган хүний замаар унадаг дугуй болон скүүтерээ түрээд явган зорчигчийн адил гарах ёстой байдаг. Гэтэл унадаг дугуй болон скүүтрээсээ буухгүйгээр явган хүний гарцтай болон гарцгүй замаар зам хөндлөн гардаг, дүрэм зөрчиж улаан гэрлээр гарах зэрэг нь тээврийн хэрэгсэлд мөргүүлж, гэмтэж бэртэх шалтгаан болж байна гэдгийг анхаарууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)