Гадаадад ажиллаж амьдарч буй иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх бүртгэлийн хугацаа хоёр хоногийн дараа хаагдана

Admin | 2024-06-13


      Гадаад улсад байгаа сонгогч Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, санал өгөх хүсэлтээ бүртгүүлэхэд 2 хоног үлдлээ.

Сонгуульд санал өгөх хүсэлтэй гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд 2024 оны зургаадугаар 15-ны өдрөөс өмнө Дипломат төлөөлөгчийн газартаа цахимаар эсхүл биечлэн очиж, Монгол Улсын Их хурлын 2024 оны сонгуульд оролцож санал өгөх хүсэлтээ бүртгүүлнэ. Мөн цахимаар бүртгүүлэх боломжтой.

Цахимаар бүртгүүлэх: https://election.burtgel.gov.mn/request

Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд

https://consul.mn/news/c/162

Гадаад улсад байгаа сонгогчид хэрхэн саналаа өгөх вэ?

https://m-election.mn/news/6340

Гадаад улсад байгаа иргэд Улсын Их хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорциональ) аргаар сонголтоо хийнэ. 

2024 оны зургаадугаар 13-ны өдрийн байдлаар 34 улсад байгаа 8755 сонгогч санал өгөхөөр бүртгүүлээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)