Эргэл-Халивын өргөтгөлийн 74 мянган га талбайг хувьдаа завшсан УИХ-ын гишүүний талаар иргэн М.Дамдинхүү мэдээлнэ

Admin | 2024-06-14


   Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Эргэл-Халивын өргөтгөлийн 74 мянган га талбайг нэр бүхий УИХ-ын гишүүн тендер будлиантуулж хувьдаа завшин дамлаж мөнгө хүүлсэн асуудлаар иргэн М.Дамдинхүү хэвлэлийн хурал зарлалаа.

Иргэн М.Дамдинхүү энэхүү тендерийг хууль бусаар хувьдаа завшсан гэх УИХ-ын гишүүний эсрэг 2017 оноос хойш хууль хяналтын бүх шатны байгууллагад хандаж, ном журмын дагуу гомдол гаргасаар ирсэн ч шүүхийн шийдвэр эрх мэдэлтний талд гарч буй шударга бус явдлын золиос болоод байгаа юм. Тиймээс тэрээр саяхан төрийн гурван өндөрлөгт хандаж Ил захидал хүргүүлж, энэхүү хууль бус үйлдэлд анхаарал хандуулахыг хүссэн хүсэлт ч гаргаад байна. “Шүгэл үлээгч” иргэн М.Дамдинхүү “Одоо ард түмэндээ, Дорноговийн сонгогчдодоо, баялгаа хайрлан хамгаалдаг ТББ-ууд, эх орондоо хайртай хүн бүхэнд хандаж хэвлэлийн хурал хийнэ. Монголд шударга ёс байдаг гэдэгт итгэдэг олон мянган жирийн иргэний нэг нь би билээ. Энэ асуудалд АТГ, хууль хяналтын байгууллагууд анхаарна гэдэгт найдаж байна. Нээлттэй тендерийг ХААЛТТАЙ ТЕНДЕР БОЛГОЖ ӨӨРЧЛҮҮЛЭЭД ӨӨРТ АШИГТАЙГААР ЭРГҮҮЛСЭН ЭРХ МЭДЭЛТНИЙГ НИЙТЭД ЗАРЛАХ БОЛНО” гэлээ. Хэвлэлийн хурал энэ сарын 17-нд 12:00 Сүхбаатарын талбайд болох тул хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон газар усны төлөө дуугардаг, тэмцдэг ТББ-ууд, иргэдийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Холбоо барих утас: 99130850, 99025085

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)