Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх М.Бадарч допинг хэрэглэсэн нь эцэслэн тогтоогдсон билээ. Тиймээс Шадар сайд, Баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан М.Бадарчийн цолыг хурааж, өвдөг шороодсон бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгов. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Монголчууд бөхчүүдээ шүтэн биширч, сүр хүч, цог хийморийн бэлгэдэл болгодог. Харамсалтай нь дэг жаяг сулрах ёс суртахууны доройтолд орох эрсдэлд хүрч байна. Булхай, будилаан, найраа, наймаа, нанчилдааны талбар болж магадгүй нь гашуун үнэн. Бөхийн дэвжээний үнэ цэнийг ингэж унагах эрхгүй бөгөөд боломжгүй гэдгийг зуун зуун жилийн үүх түүх нотолж, өвлүүлэн үлдээсэн. Үндэсний спортоос гадна нүүдэлчдийн зан заншил, сэтгэлгээний онцлог үүнд бий. Нэг хэсэг жудаггүй бөх, дасгалжуулагчаас болж ийм үйл явдал газар авч болохгүй. Бөхчүүд адын зүйлд автаж, ард түмний итгэлийг алдаж болохгүй" гэв.
Тодруулбал:
- Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин
- Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага
- Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан
- Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан
- Улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг, цол тус тус нөхөн олголоо.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13