АН-ын ухуулагч нас барсан байдалтай олджээ. Энэ сарын 15- 16-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 41 настай, Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Түгээлтийн инженер ажилтай иргэн Б.Ч учир битүүлгээр амиаалдсан болох талаар мэдээлэл иржээ.
Талийгаачийн цогцсыг сум дундын цагдаагийн газар руу хүргэсэн бөгөөд аймгийн цагдаагийн газраас ирэх задлан шинжилгээний багийг хүлээж байгаа аж. Гэрчүүдийн мэдээлснээр талийгаач Б.Ч нь УИХ-ын сонгуулийн нэгдүгээр бүс Хангайн тойрогт АН-аас нэр дэвшигч О.Алтангэрэлийн ухуулагчаар ажиллаж байсан байна. Тус өдөр нэр дэвшигч О.Алтангэрэлийг дэмжих 98 оны төгсөгчдийн уулзалт нэрээр Хархорин сумын “Номин” жуулчны баазад өргөн хэмжээний архидалтыг зохион байгуулсан байж болзошгүй. Талийгаач Б.Ч нь Хужирт суманд машиндаа учир битүүлгээр нас барсан байдалтай олдсон байна.
Эх сурвалж: Ergelt.mn
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
БОХХААБХ: Цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, хууль тогтоол...
tentsver.mn | 2024-12-11
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06