Цолоо хураалгаж, Улсын гарьд болоод буй М.Бадарч Олон улсын спортын арбитрт ханджээ.Монголдоо спортын арбитрт хандсан ч түүнийг допинг хэрэглэсэн нь үнэн гэж шийдвэрлэсэн. Үүний дараа М.Бадарчийг олон улсын түвшинд өргөдөл гаргана гэх мэдээлэл чих дэлсэж байсан юм.
Тэгвэл, М.Бадарч зургадугаар сарын 10-ны өдөр “The Court of Arbitration for Sport” буюу Щвейцарьт төвтэй олон улсын спортын арбитрын шүүхэд хүсэлт бичиж, явуулжээ.
Хүсэлтийг доор хавсаргав.
Үүнд М.Бадарч шинжилгээний хариу буруу гарсан буюу “Би допинг хэрэглээгүй” гэдэг үндэсэл бичээгүй байна. Харин процесс алдаатай явагдсан байх магадлалтай хэмээн үзэж буйгаа онцолжээ.
Ер нь М.Бадарч дотоодын арбитрт хандахдаа ч ингэсэн. Шинжилгээ авсан АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан баг сургалтад хамрагдаагүй гэж маргаад, дараа нь “Шээс сольсон байж магадгүй” болгон өөрчлөөд байв.
Хамгийн сүүлд гэрч гэх этгээд М.Бадарчид панангин өгсөн, М.Бадарч түүнийг нь барилдааны өмнө андуурч уусан хэмээх үйл явдал өрнөсөн нь анхаарал татсан юм. Допингийн эсрэг үндэсний төвөөс, М.Бадарчаас тарилга бүхий сэргээшийн төрлийн бодис илэрсэн, панангин биш гэдгийг удаа дараа тодотгож буй.
Харин Олон улсын спортын арбитрын шүүхээс М.Бадарчид “Материал дутуу байна. Зургадугаар сарын 20-ны дотор гүйцээн хангаж, ирүүлнэ” хэмээн хариу өгчээ.
Ташрамд, олон улсын арбитрт хандах зардал дунджаар 25 мянган ам.долларт хүрдэг бөгөөд энэ нь 90 орчим сая төгрөг юм. М.Бадарч энэ зардлыг хувиасаа гаргана
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
БОХХААБХ: Цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, хууль тогтоол...
tentsver.mn | 2024-12-11
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06