Бүлэг этгээд 14 аймгийн 27 сумын гандан, хийдээс 74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйлс хулгайлсныг Цагдаагийн байгууллагаас илрүүллээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад улсын хэмжээнд 2020 оноос хойш Архангай, Булган, Говь-Алтай, Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл зэрэг14 аймгийн 27 суманд байрлах гандан хийдүүдэд хууль бусаар нэвтэрч, түүх соёлын дурсгалт эд зүйлс, шашны эд зүйлс буюу 658 судар, 124 бурхан, 48 цан, 16 хонх дамар, 4 мөнгөн бишгүүр, 8 очир, 7 хонх, 8 дун ширхэг алдагдсан нийт 37 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Улмаар гандан хийдүүдэд үйлдэгдсэн гэмт хэргийг таслах зогсоох, соёлын дурсгалт бурхан шашны эд зүйлсийг олж тогтоох зорилгоор цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг ажиллаж гэмт этгээдүүдийг илрүүлжээ. Дээрх гэмт хэргүүдийг өмнө нь 2-5 удаагийн ял шийтгэгдэж байсан Б,Н,У нар бүлэглэн үйлдсэнийг тогтоож, эд мөрийн баримтаар 74 ширхэг бурхан шашны эд өлгийн зүйлүүдийг хураан авч, шалгаж байгаа аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13