Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих “Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл” 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Тус төслийн гүйцэтгэгч тал болох Бүгд Найрамдах Франц Улсын Десотел группын төлөөлөгчид Онцгой байдлын ерөнхий газарт айлчилж төслийг хэрэгжүүлэх анхны хурлыг зохион байгууллаа.
Хуралд Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр болон холбогдох алба хаагчид, Франц Улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Иргэний аюулгүй байдлын бүсийн зөвлөх, хошууч Кристоф Буманн, Гал түймэр унтраах автомеханик шатны автомашин үйлдвэрлэгч “Риффу” компанийн захирал Бенжаман Күстьиэ болон Десотел группын төлөөлөгчид оролцсон юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13