Ойн газрын ажлын хэсэг болон Хөвсгөл аймгийн БОАЖГазрын Ойн алба, сумын болон сум дундын ойн ангиуд, тус аймагт ажил гүйцэтгэхээр гэрээлсэн мэргэжлийн байгууллагуудын оролцоотой ажиллаж байна.
Ажлын хэсгийн зорилго нь:
Улсын төсвийн хөрөнгөөр Хөвсгөл аймгийн ойн сан бүхий сумдын ойн санд ой зохион байгуулалтын ажлыг 2024 онд гүйцэтгэж байгаа. Тус ажлын хүрээнд ой зохион байгуулалтын бэлтгэл ажил бүрэн дуусаж, захиалагч тал, тус аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын болон сум дундын ойн анги, гүйцэтгэгч байгууллагуудын төлөөллийг оролцуулсан "Ой зохион байгуулалтын техникийн нэгдүгээр зөвлөгөөн"-ийг зохион байгуулж, хээрийн хайгуул судалгааны ажлыг эхлүүллээ.
Улсын төсвийн хөрөнгөөр ойн хөнөөлт шавжтай тэмцэх тэмцлийн ажлыг орон нутагт гүйцэтгэж байгаа аж ахуй нэгж байгууллагуудтай тэмцлийн ажлын явц, цаг үеийн асуудлаар уулзаж хуралдав.
Мөн ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх, ойн тооллого ой зохион байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагад түвшин тогтоох үзлэгийг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн Монгол орны ойн салбарт шинээр нэвтрүүлж буй дэвшилтэт технологи бүхий Ойн хөнөөлт шавжтай тэмцэх зориулалтын Аграс Т40 (DJI Agras T40) дроныг Хөвсгөл аймгийн Рашаант сумын ойн санд нутагшуулах туршилт, судалгааны ажлыг эхлүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд нэг га талбайд хөнөөлт шавжтай тэмцэх 1 га-гийн нормативыг тогтоох юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
БОХХААБХ: Цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, хууль тогтоол...
tentsver.mn | 2024-12-11
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06